Monday, April 16, 2007

...

За ингээд хятадууд блогспотийг цензурдэж маягласнаас болж, бас хэд хоног зочид хүлээж аваад манай хүн бид хоёр хирэндээ завгүй, хажуугаар нь монголд тохижуулж байгаа байрныхаа тавилгыг энэ тэрээ гээд олон юм давхцаад худалч хүнд бол морь гүү харах ч завгүй гүйсээр хэд хоногийг өнгөрөөснөөс болж бичлэг нэмэлгүй хэд хонож, эрхэм нөхдийн санааг зовоосондоо хүлцэл өчье. Би ч сүүлдээ цагаандаа гарчихсан, эмнэлэгт хэрэглэх бичиг баримт сэлтээ бэлэн цүнхлээд явж байдаг болсон. Гэтэл өнөө юу юугүй гарчих гээд айлгаад байсан мама маань харин бүүр хатуурч өвдөхөө ч больчихдог гэнээ.
За, оршилоо орхиод тохиолдсон адал явдал гэх үү, тэнэглэл гэх үү, азгүйтэл гэх үү нэг зүйлийг хуваалцахаар шийдэв. Өчигдөр хадам хөгшидийн буусан буудалаас нэг цүнхтэй хувцас, бас нэг цүнхэнд бичиг баримт, манай хүний паспорт, ажиллах эрхийн үнэмлэх, иаманыхаа төрхөд хэрэглэнэ гээд солиулчаад авч явж байсан 25000 юань зэрэгийг хийсэн байсныгаа буудлын доороос барьсан таксинд тавиад туучихдаг юм даа. Хоёрын хоюул байжийж ардаа хийсэн юм аа санадаггүй... Буугаад сайн л бол таван алхам холдоод эргээд хархад нөгөө машин ч тоос манаруулаад л булан тойроод хурдалж өгнө лээ.
Зө тэгээд мань хоёр ч цагдаа, элчин, радио энэ тэрээ гээд л бөөн ажил болж байна даа. Тэрэнд тэр мөнгө нь л хэрэгтэй биз, бичиг баримтийг маань өгчөөсөй дөө...

4 comments:

БЭ said...

oo balarsan baina shd, olson uu tegeed bichig barimtaa, hyataduud blogspot iig yagaad tsenzurdej bgaan bol. yooy gajig ulsuud ve ted.

tumee 33 said...

өө ямар тоогүй юм болоо вэ!алдсан юм тэнь хурдан олдоосой.

Эрхэмээ said...

Хятадад алдчихсиймууу.. Нөгөө таксиныхаа тасалбараа бариад олдог гээд байсан ш дэ?

PUJEE said...

Eruuluur bolood oldoosoi. gehdee odoo ch ungursun biz dee. Taksiniihaa tasalbariig avaagui buuchihsan bolhoor l zugtaaj chadaj bgaan, maanag yum aa bid hoyor. Za yah ve, garah yostoi bsiin bgaa biz l gej bodhoos. Comment uldeesend bayarlalaa. :)