Friday, October 3, 2008

Монгол мах амттай байдаг нь...

http://www.themeatrix1.com/

Аймшигтай байгаа биз... Бид зүтгээд байгаа хөгжлийнхөө замд иймэрхүү алдааг давтахгүй байх талаар бодох нь дээр биз ээ.

Monday, June 2, 2008

Хүлээгээд л...

Хүлээгээд л, өдөр хоног тоолон тоолон хүлээгээд л байна...

Өмнө нь амжуулчих ажил их байгааг бодхоор харин нь ч удаан өнгөрөөсөй энэ цаг хугацаа гэж бодогдоод байгаа ч нэг л мэдхэд догдолчихсон хүлээж байх юм аа...

Ээж аав ирлээ дээ!!!

Миний охин нэг мэдсэн чинь нэг нас хүрчих юм аа, уул нь нялхаараа жоохон удсан бол... яахлээрээ энэ цаг хугацаа чинь ингэж хурдан өнгөрөөд миний ангаахайг том болгоод байдаг байна аа.. Дэмийрэх ч яах вэ, гэхдээ л арай л хурдан байна аа... Би бас нэг нас нэмчихсэн юм байна ш дээ саяхан чинь. Болиооооо, жоохон ажуухан явья бүгдээрээ...

Thursday, May 29, 2008

зурагнууд




За ингээд ангаахай маань ойндоо хүрэх нь!!!

Monday, February 11, 2008

Гоё доо, гоё доо

Гэртээ харилаа!!!!! хэдхэн хоноод гэртээ харилаа!!!! Ангаахайгаа тэврээд ээждээ очиж золгоно доо!!! ля ля ля...

Нээрээ ямар гоё юм бэ, одоо ч хэд хоног өдөр өнгөрч өгөхгүй, хурам бүр нь мөлхөж буйгаа мэдрүүлээд үйл үзэх байхдаа... миний охин мөлхөөд, өнхөрч ойчоод л, юм мөргөөд л, уйлаад л, тэрхэн хооронд нь агшин хором нь мөлхөж байснаа гүйгээд л...
за гэртээ хариж ирээд бичнэ!!!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Wednesday, January 30, 2008

Гэрээ санаад байх юм...

Гэрээ санаад байх юм, зөнөж байгаа юм бол уу... Хар багадаа гэрээсээ холдохдоо ингэж санаагүй дээ... Бодвол сургуулиа төгсчихөөд л гэртээ харьчих юм чинь гэж бодож байсан болхоор арай дээр байсан юм бол уу даа... Одоо болхоор би ингээд л гэр орон, аав ээжээсээ хол амьдрах нь гэсэн бодол байнга л толгойд эргэлдээтэй байдаг болж... тэгэх тусам нь гэрээ санаад л, харьчих юмсан, охиноо аваад л ээждээ нэг л өдөр хэлэхгүй яваад оччих юмсан гэж бодогдоод байдаг болж... Ханийн минь заяа гомдох байгаадаа, юугаар ч дутаахгүй, аль болох сайхан байлгах гээд л зүтгээд байх тусам нь би гэрээ санаад байх юм... Өчигдөр энэ дууг сонсож уйлж нэг сэтгэл онгойлоо:


Friday, January 25, 2008



Охин маань том болж байнааа... Энэ хэдэн сар хийсэн ажил гэвэл охинийхоо өсөж буйг, өдрөөс өдөрт шинэ зан сурч байгааг нь л гайхах шив дээ. Одоо миний охин найман сартай, мөлхөж сурч байна, аягаар юм ууж, хоол нэхэж, бүжиглэж(хөгжим дугархаар л толгойгоо сэгсрээд, хөлөө дэвслээд баярлаад унадагийн), унтахаа болхоор ббббүүвэээй гэж уйлж, ганцаараа шөнөжин унтдаг(хахат яг ш дээ ээжээ гэж бодож байгаа энэ) болж байна гээд л зөндөө зөндөө өөрчлөгдөж байна... Эхний хэдэн сар шинэ газар, бас маамуу охиндоо дасах гэж, бас бичиг цаасны ажилаас авхуулаад сандраах юм нэлээн байсан нь одоо л овоо цэгцэрч байх шиг байна. Ямартай ч хүний яриад байгааг ойлгоод, хариулаад байхаар хэлтэй болчихлоо... Одоо нэг ажилтай болчихвол ч...