Өнөөдөр гадаа дулаахан, нартай байсаныг далимдуулж гэрээсээ түр орголоо... Ойрд гараагүйг хэлэх үү,нар салхийг ёстой жинхэнэ ёсоор мэдэрлээ. Одоо ч уул нь юу байх вэ дээ, 3 хан долоо хоног гүрийчихвэл маамаагаа гаргачихна. Энэ гурван долоо хоногт нь юу хийж суух вэ, худлаа үнэн GMAT харж байя гэж бодоод номын дэлгүүр лүү хариалгачихсан чинь эргэж ирэхдээ золтой л мөлхсөнгүй. Одоо загнуулсан, өнгөрсөн... Гэхдээ л гадаа хавар болоод, хүүхнүүд гоёоод л, утаат хот ч цэцэг мэцэг нь цэцэглээд гоё болчихсон байхын, би л гэж усны үхэр аятай юм явж байна аа! Хятадууд хүүхнүүдээ жирэмсэн болхоор нь бараг л дархалж цаазалчихсан амьтан шиг л ханддаг, өнөөдүүл нь ч тэр, жирэмсэн л бол эмэгтэй хүн биш болчихсон аятай, идэх унтахаас өөр юм хийхгүй, бүх юманд эрхтэй дархтай, хүссэнээ зөөлгөж идчээд байж байдаг хачин юмнууд явдагийн. Намайг бассейнд сэлээд, gym энэ тэрд явж байхлээр эвэртэй туулай үзсэн юм шиг энэ муу гэдэсийг маань жинхэнэ худалыг нь шалгаж, барьж үзэх нь халаг байх юм аа. Тэгэж гайхуулж байж хөдөлгөөн ихэдсэн гэж дутуу төрчихөө алдаад одоо гэрийн хорионд...
Тэгсэн сая буцаад алхаж явсан чинь дунд хирийн насны нэг залуу дугуйтайгаа хажуугаар гарснаа эргэн эргэн харж балайрдагийн, юугийн харсийн,хүн толгойтой усны үхэр үзээгүй юу гээд л монголоор амандаа үглэчихсэн явж байсан чинь өнөөх чинь эргэж ирсэнээ, би нэг юм асуух гэсийн гэнэ, тэг л гэлээ. Тэгсэн чинь, чи ийм том гэдэстэй болчоод гудамжаар явж болохгүй, эсвэл заавал нэг дагалдаж, чамайг асарч байдаг хүнтэй цуг явах хэрэгтэй гэнээ. Инээд хүрээд, яахлээрээ тэгдэгийн гэсэн чинь, хүн болгон л тэгдэг, 7 сартайгаас хойш жирэмсэн эмэгтэй хүн ганцаараа гадагшаа гардаггүй ш д гэж байна, би ч тэссэнгүй, би хятад бишээ, надаа наад ёс чинь ер хамаагүй, тэгээд ч намайг дагаад л далбагнаж байдаг завтай хүн хаа байна гэсэн чинь, манайх яадаг яадаг үйлчилгээний компани, бид жирэмсэн эхчүүдэд зориулсан үйлчлэгч, асрагч нарыг бэлддэг, тэд нь хоол ундыг нь хийж, хувцас хунарыг нь угааж, гэр орныг нь цэвэрлээд, бараг л тосож бие засуулах юм байх... Бас хүүхдээ яаж асрах талаар хүртэл зааж сургахийн гэнээ. Сониуч зан хөдлөөд, ээжүүд нь асраад л бөөн юм болоод, зааж өгөөд байдаггүй бил үү, хятадуудад чинь гээд асуучихлаа. Тэгсэн чинь, хотын маниусын үеийн залуучууд нь голдуу сэхээтэн айлын ганцууд байдаг, тэдний ээжүүд нь өөрсдөө ажилтай төрөлтөй, тэгээд ч уламжлалт асаргааны талаар бараг мэдлэггүй байдаг учир тэд ийм нэгэн үйлчилгээ нээсэн нь маш өндөр хэрэгцэйтэй байгаа гэж байна. Сэргэлэн л залуу байна. Үнийг нь асуутал сард 2000 юаньий цалин өгөх юм гэнээ. Төрснийхөө дараа ч хүүхдээ асруулж болох юм байх. Надаа хэрэггүй ээ, баярлалаа гээд л би цааш алхалаа. Нээрээ л одоо энэ маамааг чинь гараад ирхээр нь өдөр шөнөгүй ээж рүүгээ утасдаастай байдаг болох нь ээ...
Subscribe to:
Post Comments (Atom)
8 comments:
huh, yu yugui boltson yum baina shdee, usnyi uher baihdaa yahav dee, hehe, emegtei hun chin haren hamgiin uzesgelentei haragddag uy chin jiremsnii uy shd, ooriigoo tegej doosh hiij bolohgui shuu. haren hyataduud bas tiimerhuu zuils bainaa. shine huniihee zurgaa une hayaltsuulj blog too hiigeerei gesen.
Saihan sanaa bna, naad uilchilgeeg chni harin mgld neemeer um uu gesen, hehe. Ene Telmenii helsen emegtei hun jiremsen baihdaa hamgiin uzesgelentei gedegtei sanal neg bna, tiimees zurgaa ih avhuulj blogtoo taviarai:-)
3-han 7 honog uldsen bol bolgoomjtoi yavj baihad ogthon ch iluudehgui shuu! uchir ni bi gedeg hun chini dunguj 7 sar hurch baihdaa turchihsun huun, heterhii ih ajildaa daragdaj bas ih huduldug baisan maani nuluulsun, huu maani 1,700-han gm bichkeen amitan garch blaav shuu, odoo 4 nastai tom huu bolson l doo.
Amar mend turj, Eej blogchdin toog bas 1-eer nemeerei!
Хятадууд ч тэгдэг нь аргагүй байх. Засгийн газраасаа хүүхэд гаргах зөвшөөрөл авдаг улс гээ биз дээ. Би буруу дуулаагүй бол.
Eej boloh gej baigaad chin bayar hurgeye. Bi Japand tursun. Tegeed jiremsen hicheeldee guiseer baigaad Xmas-n amraltaar turuud butsaad hicheeldee yavsan. Manai angiin hyatad eregtei oyutnuud bur gaihaad, chi hicheeld yavj bolohgui ene ter geed buun zuvlulguu hairlaad, oroi haaya manaid orj irehed ni manai nuhur baihgui, bi tom huuhedteigee hooloo hiigeed baij baihaar nud ni oroi deeree garchihsan chi hool hiij bolohgui geed namaig hairlaad l baidag bsan. Argagui ch umuu daa, ted chin gants l huuhed gargadag bolohooroo eruul saruul 1 huuhed turuuleh gedeg bhaa. Biee bodooroi.
huuye naizaa chi mini arai torchihson yum bish bizdee, tag bolchih chini:). Lkhagvaa
ter usnii uher gej zuirluulsniig chiny aimaar sain oilgoj bnaa.bi bas 2doloo honogiin umnu naad zovlong chiny biyeeree mederch yavlaa;/20-iodhon alhamiin tsaadah delguurt ochood irehiin hoorond l amisgaadsan,uuhilsan hun l yavah gej paatsagnasan yum l bsan...japan huuhnuud tom gedsen deer ahiad negiig uureed,hajuudaa negiig chireed,bas gartaa tontgor tortoi, ih gurger shuu.(*Hudoogiin zereglee* shig l)
za biyee sain bodood,sain amarjaarai...
[b]- Дети, вам было задано на дом сочинение на тему "Моя любимая передача".
Скажи, Вовочка, ты сам писал или тебе папа помогал?
- Папа помогал.
- Ну тогда скажи папе, что передачи можно не только получать, но еще и
смотреть. [/b]
Сословие Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила скажем это "[url=http://soki.tv/go/ruserotik.php]Музей телекоммуникаций во Франкфурте [/url]" - Канечно вы можете найти и для себя ворох интерестного
Ну а впрочем лучшее специи от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/bdb3c100dac8b0b72aad1206a1d1d8c9.jpg[/IMG][/url]
Post a Comment