Уур хүрээд байна!!
Гэдсэндээ түүртээд унтаж хэвтэхэд хүртэл тээглээд уур хүрээд байна ш дээ! Ядаж байхад гадаа халуун болоод унтах гэхлээр л би гэдэг амьтан уснаас нь гаргаад хаяачихсан загас шиг л амь тэмцчих юм... Хажуудахь маань хирэндээ л нүдээ тэвхдэх нь халаг болж нуруу нугалам илж дарж өгч байгаад тэр чигээрээ тасрахийн! Тасрах тасрахдаа хөнжилөө нөмөрч ирээд л үү, биенд юм хүрхээр л халуу оргиод уур хүрээд байхад яаж чаддаг байна! За тэгээд, шалтаг мундахгүй ээ, гудамжны нөгөө талд барьж байгаа барилгийнхан шөнөжин ажиллачих юм аа, уур хүрмээрээ уур хүрмээр! Урд шөнө золтой л цагдаа дуудчихсангүй, дуудлаа ч өнөөдүүл нь тоохгүй л дээ, барилга дээр тод улаан лозун татаад дээр нь "төвөг учируулж байгааг ойлгон өршөөнө үү" гэх ухааны юм биччихсэн байгаа юм чинь.Ойлгож өршөөмөөргүй санагдаад, унтмаар санагдаад байвал яах уу гээд л хэрүүл хиймээр бодогдоод урд шөнө хичнээн зовж байж нэг юм унтваа! Сүүлдээ санаа амарсөөн, тагтныхаа аман дээр даавуу дэвсээд газар унтсан чинь хичнээн сайхан байваа!
Уур хүрээд байна!!
Arcelor Mittal гээч дэлхийн төмөрлөгийн үйлдвэрлэлийн хамгийн том компани, дээрээс нь дөрөвт ордог уул уурхайн эзэмшигч, энэ акул компаний акул дарга нарын нэг нь Монгол явах гэж байгаа гэвш!! Уур хүрээд байна ш дээ... Зорилго тодорхой, манай хэдэн дарга нарт жоохон юм атгуулаад, газарыг маань онгичих гэж байгаан, уул нь тэртэй тэргүй л онгичуулаад байгаа юм чинь томоохон компани байвал эргээд нэрээ бодсондоо ч тэгдэг юм уу, татвар бага төлөх нэг арга нь ч байдаг юм уу, ядаж л нөхөн сэргээх ажил зохиогоод, үгүйдээ л тусламжийн хүрээ энэ тэр нь арай л өөр байдаг юм шиг... Гэхдээ энэ том компани газар ухахаараа юу ч үгүй л ухдаг сурагтай байсан. Яалтай билээ, яаж ч чадахгүй уур хүрээд байна аа!
Уур хүрээд байна!!!
Гэртээ харимаар санагдаад, сайхан агаарт гармаар санагдаад, тэнүүлчин, нүүдэлчин цус нь булгилаад байхад удахгүй төрөх гэж байгаа гээд хаашаа ч явж болохгүй гэчихлээр торонд хийчихсэн амьтан шиг бодогдоод уур хүрээд байна ш дээ!!!
Subscribe to:
Post Comments (Atom)
9 comments:
Нэрээ ч орчлон хорвоогоор дүүрэн уур уцаар бухимдал байна шүү. гэхдээ энийг эвтэйхэн аргалсан дээрээ тэр нь дээр
Huuh tiim bnashd, bur ochood Enkhabayrtai uulzachihsan nuhur bnashd, amjuulhiinmaa neeree...
I have a same problem here. Uunees bolj noir soligdood, noir soligdsonoos bolj ajiliin ur dun buurch, ajiliin ur dun buursnaas setgel sanaa tavguitej, setgel sanaa tavguitsenees hun amitantai muuhai haritsaad, hun amitantai muuhai haritsasnaas bolj uuriiguu ulam neerevtuuleed, yooy it's like a vicious circle u know. Hope everything's gonne be alright l gej bodood suujiina.
O.G
Huuye, bi bas dund ohin deeree nileen hugatsaa heterch bsiin..Baga ohinoo hurdan gargahiin tuus bolood, udur bolgon shal ugaaj mulhood bsan chiny 3 honogiin umnu tursun. Duhuhoor sain hudulj zangiruul gedgiin baina lee shuu,ho
Миний ч гэсэн уур хүрээд. Бөөн ажил. Дарга нар судалгаа хийх даалгавар өгсөн нь хичнээн яршигтай, механик ажиллагаа ихтэй гэж сана аа.
Уур хүрээд байна, гэр лүүгээ явлаа зүгээр...
ug n endhiin emch nar urgelj gertee suugaad baij bolohgui, bainga hodolj bai ene ter geed baidgiishd, naana chiny agaad hamaagui gargadagguim bol. manai hun lav gadagshaa garch barij joohon hodlohgui bol hamag yum n havagnaad ih hetsuu baigaad bdg bsan, tegsen yag turhiin urd odor n bid 2 baahan ogloonoos oroi hurtel yagaan kurchik(ter ued yagaan ongo moodond orood baisiin bolvuu daa, martchij) haij ogloonoos oroi hurtel yavj bilee, tegsen shunuduu turtsun, boduul nuguu shilerne gedeg n baisiin boluu, hehe!
Сайн уу, Блогчид болон блог уншидаг хүмүүст зориулсан их гоё Монгол програм гарсан байна лээ. Ийшээ ороод үзээрэй. Завгүй хүмүүст их тохиромжтой эд.
http://gadaadhelblog.blogspot.com/2007/05/blogreader-101.html
Юм юманд л уур хүрч байдаг юм. Гэтэл уураллаа гээд өөрөө л хохирдог юм шиг . Миний хувьд байнга тийм байсан одоо бодохоо байя гэж бодоод байгаа.
Дээр нь мамутай болж байгаа болохоор эмэгтэй хүн тэгдэг юм шиг байгаа юм аа. Халамж нэхээд бухимдах нь их байдаг гэсэн.
eh ursiin bayryn mend! yagaad tag bolchvoo, arai maamuulchaagui biz! haramlaad zurag hurgii n tavihgui baigaad baivaa, hehe!
bi ooriin chin yyr hureed bnaag avaad ooriin blogon deeree tvij boloh uu? bi bas uur utsarnii tal deer sudalgaa hiij bgaa yum!nadad tuslaach ooroos chin guiy!
Post a Comment