Friday, June 1, 2007
Эх Үрсийн Баярын Мэнд Хүргэе!!!
Бичлэг нэмэлгүй нэлээд удчиж, сониноос гэвэл маамуу охинтой болсон. Жоохон хүн төрхтөй болхоор нь зургийг нь тавина. Харин өнөөдөр бүх эхчүүд болон бүх хүүхдүүддээ эх үрсийн баярын мэндийг дэвшүүлэх гэсэн юм. Ээж болох чинь их сонин юм байна. Дараа тэгэж байгаад энэ талаар бичнэ:)
Subscribe to:
Post Comments (Atom)
11 comments:
Охинтой болсонд томоос том баяр хүргэе! Мөн Эх үрсийн баярын мэнд!
Биеээ сайн тэнхрүүлээрэй.
teer bi yag zuv taasan baina shd, za byatshan ohintoi bolsond yuny umnu bayar hurgey, welcome to the familyclub. za tegeed biye gamnaad baij dee, eh etseg bolno gedeg ene delhi deer yutai ch zuirleshgui saihan much yum daa. eh ursiin bayryn mend.
Sain bain uu? Yunii turuun ohintoi bolsond chin bayr hurgeye. dunguj turchuud bas blog deeree yum bichih husel sonirholtoi haduural chamd eruul enkh,az jargal sain saihan buhniig husen eruue. tsashid sonin hachnaasaa ihiig bichj bgarai.
Орчлонд хүний тоог нэгээр нэмж охин үртэй болсонд чинь баяр хүргэе,Биеэ сайн бодоорой
wow. ohiduud hoorhon shuu. jaahan aashtai l boldog bolohoos tomrohooroo he he. yamar ch bsn biye sain bodooroi.
Охинтой болсонд баяр хүргэе. Цаашдаа үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян болоорой.
Би саяхан Батзаяагийн блогийг уншлаа. Үнэхээр өрөвдөлтэй юм. Тэрээр одоо хүнд өвчинтэй байгаа. Түүндээ шаналан зовж байгаа ....... Та бүхэн түүнд туслахыг хүсвэл http://lovelife.delhii.net/ руу ороорой. Д.Цогбадрах
За охинтой болсонд баяр хүргье. Бас эх үрсийн баярын мэнд. Мөн Дэнж хотойтол сайхан наадаарай.
Mongoliin urs mash olon boltugai.
Saihan naadaarai.
Hi, Юуны өмнө ээж болсонд чинь баяр хүргэе. Ээж болох үнэхээр сайхан...
Анх би жирэмсэн байхдаа "одоо ингээд хүүхэдтэй болно" гэсэн гэнэхэн баяр баясалтай байсан санагддагийм. Харин төрсний маргааш өглөө эмчийгээ хүлээнгээ ойр хавийн өрөөний хүүхдүүдийг шилэн хананы цаанаас "миний хүү л хамгийн хөөрхөн нь юм байна" гэсэн шүү юм бодож ажиглаж байхдаа хүүгээ ганцааранг нь орхиод зөндөө удсанаа гэнэт санаж өрөө уруугаа яарч билээ. Өрөөндөө орж ирээд "хүүхэдтэйгээ ингээд л насан туршдаа холбогдлоо шүү дээ" гэсэн бодлыг ганцаараа байсан үетэйгээ харьцуулаад аймаар ч юм шиг, зугтаамаар ч юм шиг ямар ч байсан надад маш том хариуцлага ирж байгааг илүү их ухамсарлаж билээ.
Шинэхэн ээж болох ч бас хөгжилтэй шүү. Нөхөртэйгээ хамжаад хамжаад өлгийднө гэж бөөн холион бантан, 5хан минутын дараа нь хөл нь гарчихсан байдагсан.
За ингээд шинэхэн ээж, шинэ маамуу 2-т аз жаргал хүсье.
Post a Comment