Friday, March 16, 2007

Хүн амын өсөлт

Манай улсын хүн амын өсөлт, нас хүйсний ялгааг бусад зарим улсуудынхтай харьцуулсан графикийг байрлууллаа.


















Миний бодлоор 20-55 насныхны буюу хөдөлмөр эрхлэх чадвартай хүмүүсийн тоо(график дунд хэсгээрээ цүдгэр байх тусмаа) их байх тусамаа тухайн улсын эдийн засагт тустай байх болов уу. Тэгвэл манай улс бодлогоо л зөв баримталж чадах юм бол юутай ч 2050 он хүртэл нэлээн ирээдүйтэй юм биш үү? За, огт мэдэхгүй юмруугаа хадуурч байж хүний дургүй хүргэх нь...
Ихэнх хөгжилтэй орнууд байгалийн нөөцөө ашиглаж бараг дуссан байдаг, тийм ч учраас тэдний нудэнд миний жижигхэн монгол одоохондоо их л сонихон харагдаж байгаа даа. Нөхан сэргээгдэшгүй баялагийг ашиглах нь эргээд хэрхэн муугаар нөлөөлж буй талаар улам бүр яригдах болсон өнөө үед манайхан алт, волфрам, нүүрс, зэс зэрэгээ ухуулж төлөөсөнд нь цөөхөн хэдэн төгрөг авч хөгжих ёстой бол уу? Бид харин ч одоохондоо боломж байгаа дээр нь хөгжилийн цоо шим горимийг, байгалийн нөхөгдөшгүй баялаг дээр үндэслэсэн биш харин нөхөн сэргээгдэх зуйлсээ ашиглах, дээр нь зөвхөн нүүдэлчин соёл иргэншилдээ таарсан хөгжилийн чиг баримталсан нь дээр юм бол уу, эсвэл хэдэн дарга нар маань газраа хүмүүст хувааж өгч гарийн үсэг зураад л, ухуулсан газар нутаг нь дор хаяж 3000 жилдээ эргэж сэргэшгүйгээр экологийн тэнцвэрт байдалаа алдаад, эцсийн эцэст ЧИЛИ улс шиг болох уу? гэдгийг сонгох боломж одоохондоо бидэнд байгаа юм шиг.
Үүний тулд бид шинэчлэл хийх ёстой, ямар ч шинэчлэл хийхэд санхүүжилт гэдэг юм хэрэгтэй гэж байгаа, гэтэл мэдээж аль ч хөгжиж буй ч бай, хөгжилтэй ч бай акул шиг том том улсууд чинь манайхыг тийм democracy хийгээсэй, үнэхээр хөгжчихөөсэй гэж аль нь ч хүсэхгүй, явж явж хойд солонгос, иран, куба шиг л болно... Дэлхийн дулааралын эцсийн шатанд монгол маань тэдний хувьд дурвэх газар болно... Бидэнд үүнээс өөр зам байхгүй гэж үү? Тэдний хувьд бид байнгын өөрсдөөс нь хамааралтай, дарга нар нв идэхээ л бодохоос ард тумэнээ бодохгүй хүмүүс хэвээрээ байх нь чухал...
Хадан завсар хавчуулаастай халиуний зулзага хөөрхий эе гэж...
за за уучлаарай хүмүүсээ, шал өөр юм яриад хадуурч дууслаа. Заримдаа энэ сонингуудийг уншихаас уур хүрмээр юмаа.

4 comments:

Anonymous said...

2050 он хүртэл нэлээн ирээдүйтэй юм биш үү?--> Za yamai daa, negen maani ch gesen uudrug uzeltei baihad sain hereg. Manai zaluus dor burnee hicheegeed, hudulmurluud, ireeduigee itgel duuren haraad yvahad bid alzahguie!
O.G

БЭ said...

ene ih chuhal sudalgaa baina shd, iimerhuu statistikiin holbootoi medeelluudiig haanaas avch boldog yum be?

Док said...

яг тэгдийн ш дээ, сонин ТВ эд нар бүгд уур хүргэх зориулалттай, тэр чинь цаанаа тэр ДАРГА акулууд чинь тан шиг боловсролтой хүмүүсийн уурыг хүргэж эд эсийг үхүүлэх зорилготой, тэд ухаалаг боловсролтой чадалтай хүмүүс гарч ирээд улс орныг өөд нь татахыг хүсэхгүй л байгаа учир тийм далд санаа агуулсан байгаа... гэсэн, хэхэ хадуурал.
Гэхдээ уурыг хүргэвэл харин ч эвгүй юм болж магад.
За юу ч гэсэн эргээд үндсэн асуудалдаа хандвал хүн амын өсөлт бол үнэхээр улс орны хөгжлийн түлхүүр байх гэж би хааяа мунхагладгийн. мэдэхгүй юм оо, нээрээ л бидэн шиг юм бол боль доо гэмээр асуудал байх аа.

Уншууштай сайхан нийтлэлтэй блог нэмэгдэж байгаад баяртай байна шүү.

Зэлмэ said...

kawai nee