Нэлээн дээр үед ээж аав 2 оо санаад бичиж байсан хэдэн мөр маань новшин дотроос минь гараад ирлээ, одоо уншсан чинь төгсөх шалгалт, хайр сэтгэлийн асуудал, эрүүл мэндийн проблем, гэрээ санасан санаашрал энэ тэрээ гээд бүгд л давхцчихсан,оюутны байрны умгар өрөөндөө муур, рс, хичээл гурваар хань хийж хирэндээ л сандарч явсан маань эргээд санагддаг байна. Хүний ой санамж гэж сонин эд шүү. Нэг үнэр, нэг шүлэг, нэг ая, тэр ч бүү хэл адилхан цаг агаартай өдөр таарчих юм бол хамаг юм аа эргэж санаад гиюүрээд байдаг. Одоо тэгтэл тоотой хэдэн өдрийн дотор л ээж болох нь гээд сандрах, айх, баярлах зэрэгцчихсэн сууж байдаг... Цаг хугацаа гэж...
Будилж л явна даа үр минь гэж
Бүртийх вий дээ, ижийн минь сэтгэл
Бүтэлгүй явна уу даа үр минь гэж
Бууралтах вий дээ аавын минь тэргүүн.
Тоост энэ хорвоод эрхлүүлж, энхрийлж өсгөсөн
Тоотой залуу наснийхаа тоогүй олон шөнийг
Томоогүй бяцхан үрдээ л гэж
Тоолгүй хайрласан ижий аав хоёр минь дээ...
Тэнэгхэн үр чинь хичээж явнаа,
Тэсэлгүй урсах нулимсаа арчин
Тэргүүн өндөр явахыг
Тэнэгхэн үр нь бодож л явна даа...
Орчлон та хоёрыг минь
Оноосон шигээ эргүүлээд авчих вий гэж
Харамлах сэтгэлээр өдрийг тоолход
Хажууд чинь л баймаар санагдах юм даа...
Дэвтэр дүүргэн бичсэн миний үгс
Дэврүүн сэтгэлийн минь ганцхан тайвширал
Дээж өргөн сүсэглэх ижийн минь сэтгэлийг
Дэнсэлж өгөх миний л ухаарал...
Орчлонд хүн ганцаараа л төрдөг
Орилж ирчээд орилуулж буцдаг,
Оргил өөд ч бай, уруу ч бай
Орь ганцаараа л мацдаг, унадаг,
Гэвч надаа та хоёр минь байгаа болхоор
Гэгээн хорвоог гэрэлтэйгээр харж явна
Гэртээ эргээд очих өдрөө хүлээхэд
Гэгэлгэн сэтгэлийн гуниг хөнгөрөөд явчих шиг санагдана...
Ижийдээ би удахгүй очноо
Эрхлүүлж, аашлуулж байсан
Энгүй хүүхэд зангаа
Энхрий үр нь таньдаа л гаргана...
Бусдад би том бүсгүй,
Буруу алхах эрхгүй нэгэн
Буурал ижий таньдаа л би
Буруугаа хүлээн уйлах хүүхэд...
Уйлаад дуулаад суухад
Ухаалаг үгс чинь наддаа үгүйлэгдэнэ, ижий минь
Урсах нулимсаа бусдаас нуувч
Ухаарч сөхөрсөөр таньдаа л гаргамаар...
Гэвч би уйлахгүй ээ
Гэгээхэн цайлган сэтгэлийн чинь үзүүрт
Гуниг хуралдуулах эрх надад үгүй,
Гуйгаад биш, гуядаад авсан залуу насны тань оронд
Гуниг биш баясал авчрахийг хичээнээ үр чинь!
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Ene haduural bishee, yag l dotroo bodoj yvdag erhem zuiliig yasan goy onoj shuleglee ve.
Say gertee hariad irhed aav minii notebook-g ongoilgood Anhaaruulga gesen garchigiin door 10 zuils jagsaagaad bichichihsen baij bilee. Yvh buriiid ohin ni anh udaa uuruus ni hol yvj baigaa um shig sanagddag baihda. Aav eejiinhee hajuud bi ohin ni um shuu gej bodogdohoos iluu jargal haa bna. O.G
Тэргүүн өндөр явахыг
Тэнэгхэн үр нь бодож л явна даа...
Post a Comment