Tuesday, March 13, 2007

Хадууралын эхнийх нь

Зө, ингээд би гэдэг хүн хүмүүсийг дуурайж blog гээчийг хөтлөхөөр зориг шулуудваа. Нэр оноох гэсэн чинь хирэндээ л эргүүтэж байж өөртөө гайгүй тохирох юм уу гэж бодоод хадуурал гэчихлээ. Ядаж байхад кириллээр үсэг өрөөгүй удсаныг хэлэх үү, энэ laptop гээч дээр нь үсэгээ наагаагүйг хэлэх үү, яст мэлхийн хурдаар дээрх хоёр өгүүлбэрийг цохлоо, цохох гэж сохолзож байх хоорондоо угийн жоохон уймраагийн гайгаар хамаг бичье гэж бодож байсанаа мартчихдагийн байна. За яах вэ, намайг унших амитан Огоогоос өөр байхгүй юм чинь бүүр боломгүй санагдаад унавал сайхан гээч нь латин үсгээр галиглана даа, сураагүй юм биш.
Гэснээс, бид уул нь, хэнээс ч дутахгүй өөрийн гэсэн хэл соёлтой л хүмүүс сэн, яахлээрээ хаа байсан латин үсэгээр орчин цагийн амьдралын амин дэм болсон мэдээллийг солилцдог байна? Над мэтийн залхуу, хэнэггүй нөхдүүд л үсэг хайж хадуурхаас залхуурсандаа л галигласаар байгаад ийм зуршил тогтсон байх даа... Хэзээ ч билээ нэг сонин дээрээс галиглахыг албан ёсны зүйлд тооцъё ч бил үү, нэг л утгагүй зүйл хэлэлцэгдэж байгааг уншсан санагдана. Уншаагүй зүүдэлсэн л байгаасай, тэрхэн үедээ их л эгдүүрхэж дургүй хүрч байсан санагдахийм, зүүдэндээ л уурссан байгаасай гэсэн... Гэх мэтчилэнгийн мань шиг юмыг бол чи илүү ш дээ, шал дэмий юманд санаагаа зовоож байхын гэж хэлхээр зүйлүүд зөндөө л харагдах юм даа. Ялангуяа ойрийн долоон жил нутагтаа очоод удаж үзээгүйгээрээ 3 долоо хоноотохсон чинь өнөө илүү зан чинь улам хөдлөөд, ашигт малтмалаас эхлээд хадгаламж банкны асуудал хүртэл долоон жорын юм бодогдож уур хүрээд болхоон байсан. Мань шиг юм нь очоод л хэдхэн хоноод ингэж байгаа юм чинь байнга дотор нь аж төрж, орой болгоны мэдээгээр дандаа олиггүй юмаар бөмбөгдүүлж суугаа ээж аавын маань нерв яаж ч амарч, яаж ч эрүүл байна даа... Зарим хүмүүс бол бүүр дөжирсөн шинжтэй байх юм аа... Бараг л тэр нь өөрт нь амар биз дээ.
За жоохон хадуурчихлаа, дараа л үргэлжлүүлье дээ. Хүмүүс ч их л гоё гоё юм, хэрэгтэй хэрэгтэй юм бичих юм, би нь харин хааяа хааяа дотроо уудлаж байх зорилготой шахуу энэ blog гээчийг нээлээ. Буруу яриад, хэт хадуураад байвал залруулаад өгөөрэй, хар битгий санаарай гэж...

4 comments:

Anonymous said...

Namaig baingiin zochind tootsooroi, anhnii comment uldeej bui zavshaaniig ashiglaad ulaanbaatart suugaa...ingeed haduuraad unadiinmaa, haaya haduurah ch zugeer shuu gesen ^^
O.G

Эрхэмээ said...

Хадуурал блогт орж хааяадаа хадуурч байя гэж. Хүн мичнээс үүсээгүй нь орчуулагч гээд их сонирхож байгаа. Дашрамд уг сайхан номыг эх хэлнээ орчуулж, мэлмийг гийгүүлсэнд тань нийт уншигчдын өмнөөс талархаж явдагаа дурдая. Миний тэр номыг найзууд маань булаацалдаад л аваад явсан одоо сураггүй шүү :D

Харин тэр галиглаж бичихийн тухайд гэвэл аль болох бичихгүй байсан нь дээр байдаг юм. Уншихад ч хүртэл нэг л нүдэнд дасал болдоггүй юм. :D http://badaa.mngl.net дээр латинаас крилл руу хөрвүүлэгч tools байдаг. Тэрийг ашиглаад байсан ч болно доо. За амжилт хүсье!

Док said...

Сайн уу? Яг л хөндүүр сэдэв байна даа, хадуурлын эхэн иймэрхүү байна гэдэг ч... гэсэн, хэхэ
Эх хэл, эсвэл хэрүүл тэмцэл гээд л нээрээ энэ дотор амьдарч байгаа хүмүүст хэцүү шүү. Тэр тухай чинь саяхан л бодож, бага сага бичиж суулаа ш дээ.
За тэгээд амжилт хүсье. Эхний постыг уншаад таалагдсан, санаа нийлсэн учир коммент бичлээ. Одоо цаашаа явъя даа :-)

PUJEE said...

Урам өгч буй та нарт баярлалаа. Хичээнээ!