Thursday, March 29, 2007

QUIZ

Эндээс 76 хамтлаг дуучдыг олоорой ;) uidsan huuun gej!!

bas l neg haduural

Нэлээн дээр үед ээж аав 2 оо санаад бичиж байсан хэдэн мөр маань новшин дотроос минь гараад ирлээ, одоо уншсан чинь төгсөх шалгалт, хайр сэтгэлийн асуудал, эрүүл мэндийн проблем, гэрээ санасан санаашрал энэ тэрээ гээд бүгд л давхцчихсан,оюутны байрны умгар өрөөндөө муур, рс, хичээл гурваар хань хийж хирэндээ л сандарч явсан маань эргээд санагддаг байна. Хүний ой санамж гэж сонин эд шүү. Нэг үнэр, нэг шүлэг, нэг ая, тэр ч бүү хэл адилхан цаг агаартай өдөр таарчих юм бол хамаг юм аа эргэж санаад гиюүрээд байдаг. Одоо тэгтэл тоотой хэдэн өдрийн дотор л ээж болох нь гээд сандрах, айх, баярлах зэрэгцчихсэн сууж байдаг... Цаг хугацаа гэж...

Будилж л явна даа үр минь гэж
Бүртийх вий дээ, ижийн минь сэтгэл
Бүтэлгүй явна уу даа үр минь гэж
Бууралтах вий дээ аавын минь тэргүүн.
Тоост энэ хорвоод эрхлүүлж, энхрийлж өсгөсөн
Тоотой залуу наснийхаа тоогүй олон шөнийг
Томоогүй бяцхан үрдээ л гэж
Тоолгүй хайрласан ижий аав хоёр минь дээ...
Тэнэгхэн үр чинь хичээж явнаа,
Тэсэлгүй урсах нулимсаа арчин
Тэргүүн өндөр явахыг
Тэнэгхэн үр нь бодож л явна даа...

Орчлон та хоёрыг минь
Оноосон шигээ эргүүлээд авчих вий гэж
Харамлах сэтгэлээр өдрийг тоолход
Хажууд чинь л баймаар санагдах юм даа...

Дэвтэр дүүргэн бичсэн миний үгс
Дэврүүн сэтгэлийн минь ганцхан тайвширал
Дээж өргөн сүсэглэх ижийн минь сэтгэлийг
Дэнсэлж өгөх миний л ухаарал...
Орчлонд хүн ганцаараа л төрдөг
Орилж ирчээд орилуулж буцдаг,
Оргил өөд ч бай, уруу ч бай
Орь ганцаараа л мацдаг, унадаг,
Гэвч надаа та хоёр минь байгаа болхоор
Гэгээн хорвоог гэрэлтэйгээр харж явна
Гэртээ эргээд очих өдрөө хүлээхэд
Гэгэлгэн сэтгэлийн гуниг хөнгөрөөд явчих шиг санагдана...

Ижийдээ би удахгүй очноо
Эрхлүүлж, аашлуулж байсан
Энгүй хүүхэд зангаа
Энхрий үр нь таньдаа л гаргана...
Бусдад би том бүсгүй,
Буруу алхах эрхгүй нэгэн
Буурал ижий таньдаа л би
Буруугаа хүлээн уйлах хүүхэд...
Уйлаад дуулаад суухад
Ухаалаг үгс чинь наддаа үгүйлэгдэнэ, ижий минь
Урсах нулимсаа бусдаас нуувч
Ухаарч сөхөрсөөр таньдаа л гаргамаар...
Гэвч би уйлахгүй ээ
Гэгээхэн цайлган сэтгэлийн чинь үзүүрт
Гуниг хуралдуулах эрх надад үгүй,
Гуйгаад биш, гуядаад авсан залуу насны тань оронд
Гуниг биш баясал авчрахийг хичээнээ үр чинь!

Wednesday, March 28, 2007

Эмзэг сэдэв

Ээж болох гэж байгаа учираас ч тэр юм уу, энэ видеог үзээд бүр уйлж орхидог байна ш дээ. үр хөндүүлэх, зулбуулах нь бараг л хэвийн үзэгдэл болсон өнөө үед аль нь зөв, аль нь буруу болохыг хэлхэд үнэхээр хэцүү. Хүн айхаар юм байхгүй ээ, зүгээр л нэг дууны клип байгаан. :)

http://www.wideo.fr/video/iLyROoaft2IA.html

Sunday, March 18, 2007

Хөгжилтэй зурагнууд

Өөрт байсан хөгжилтэй зурагнуудаасаа тавьлаа. (^^)









Friday, March 16, 2007

Хүн амын өсөлт

Манай улсын хүн амын өсөлт, нас хүйсний ялгааг бусад зарим улсуудынхтай харьцуулсан графикийг байрлууллаа.


















Миний бодлоор 20-55 насныхны буюу хөдөлмөр эрхлэх чадвартай хүмүүсийн тоо(график дунд хэсгээрээ цүдгэр байх тусмаа) их байх тусамаа тухайн улсын эдийн засагт тустай байх болов уу. Тэгвэл манай улс бодлогоо л зөв баримталж чадах юм бол юутай ч 2050 он хүртэл нэлээн ирээдүйтэй юм биш үү? За, огт мэдэхгүй юмруугаа хадуурч байж хүний дургүй хүргэх нь...
Ихэнх хөгжилтэй орнууд байгалийн нөөцөө ашиглаж бараг дуссан байдаг, тийм ч учраас тэдний нудэнд миний жижигхэн монгол одоохондоо их л сонихон харагдаж байгаа даа. Нөхан сэргээгдэшгүй баялагийг ашиглах нь эргээд хэрхэн муугаар нөлөөлж буй талаар улам бүр яригдах болсон өнөө үед манайхан алт, волфрам, нүүрс, зэс зэрэгээ ухуулж төлөөсөнд нь цөөхөн хэдэн төгрөг авч хөгжих ёстой бол уу? Бид харин ч одоохондоо боломж байгаа дээр нь хөгжилийн цоо шим горимийг, байгалийн нөхөгдөшгүй баялаг дээр үндэслэсэн биш харин нөхөн сэргээгдэх зуйлсээ ашиглах, дээр нь зөвхөн нүүдэлчин соёл иргэншилдээ таарсан хөгжилийн чиг баримталсан нь дээр юм бол уу, эсвэл хэдэн дарга нар маань газраа хүмүүст хувааж өгч гарийн үсэг зураад л, ухуулсан газар нутаг нь дор хаяж 3000 жилдээ эргэж сэргэшгүйгээр экологийн тэнцвэрт байдалаа алдаад, эцсийн эцэст ЧИЛИ улс шиг болох уу? гэдгийг сонгох боломж одоохондоо бидэнд байгаа юм шиг.
Үүний тулд бид шинэчлэл хийх ёстой, ямар ч шинэчлэл хийхэд санхүүжилт гэдэг юм хэрэгтэй гэж байгаа, гэтэл мэдээж аль ч хөгжиж буй ч бай, хөгжилтэй ч бай акул шиг том том улсууд чинь манайхыг тийм democracy хийгээсэй, үнэхээр хөгжчихөөсэй гэж аль нь ч хүсэхгүй, явж явж хойд солонгос, иран, куба шиг л болно... Дэлхийн дулааралын эцсийн шатанд монгол маань тэдний хувьд дурвэх газар болно... Бидэнд үүнээс өөр зам байхгүй гэж үү? Тэдний хувьд бид байнгын өөрсдөөс нь хамааралтай, дарга нар нв идэхээ л бодохоос ард тумэнээ бодохгүй хүмүүс хэвээрээ байх нь чухал...
Хадан завсар хавчуулаастай халиуний зулзага хөөрхий эе гэж...
за за уучлаарай хүмүүсээ, шал өөр юм яриад хадуурч дууслаа. Заримдаа энэ сонингуудийг уншихаас уур хүрмээр юмаа.

Tuesday, March 13, 2007

Хүчирхийлэгчид үү, агуу байлдан дагуулагчид уу?

Өдөржин унтчихсаны хар гайгаар урд шөнө элдэв долоон юм бодогдоод нэлээд хөрвөөж, хажуудхаа ч зүгээр унтуулахгүй олон юм шалгаажийж хэрэлдэнгээ алдаж нэг юм унтмар болсон чинь өнөө хэрүүлийн алимаа шөнөжин зүүдэлж хонодгиймдаа. За тэгээд бас нэг эмэгтэй хүний зүүдэлж барьж, хэрүүл хийж байхад таарсан хувцас хунар, ахуйн эд бараа бол бас яахав гэхсэн, гэтэл бүүр хадуураад Hitler, Napoléon Bonaparte, Их эзэн Чингис гурвыг ээлжилж зүүдэлсээр сэрлээ. Ер нь аливаа ард түмэн өөрсдийн их удирдагчидаа бараг л шүтэж явдаг, үүний сайхан жишээ гэвэл монголчууд бид, мөн францчууд гээд олон байх... Гэтэл дээрх гурван хүн, энэ гурваар ч тогтохгүй, өнөө л Ленин, Сталин,Francois "Papa Doc" Duvalier, Мао гээд л, түүхэнд овоо гүнхэн нэрээ үлдээж байсан удирдагчид чинь Mahatma Gandhi, Martin Luther King-ээс БАРАГ бусад нь бүгд хүчирхийллийн аргыг удирдлагадаа хэрэглэж байсан. Эдгээр хүмүүс чухам яагаад үе үеийн хүмүүсийн тархи толгой, тэр ч байтугай зүрх сэтгэлд хүртэл нэвтэрч чадсийм бэ? Бусад нь гайгүй байгуулсан гавьяатай гэж бодвол A.Hitler? Сая сая хүмүүсийг зөвхөн үндэстэнийх нь улмаас хөнөөж байсан түүнийг дэмжигчид ямар учираас олдоод байсан юм бол? Мэдээж тэдгээр хүмүүс бүгд тэнэг байгаагүй нь ойлгомжтой: одоо ч мөн фашизм, нацистүүдийг дэмжигчид мунддаггүй, тэгвэл ямар нөхцөл байдал бүрдсэний улмаас дэлхийн хамарсан дайн болсон юм бол оо?
Гэх мэтчилэнгийн надаа бол огт падлий байхгүй мэт зүйлийг бодож шалгаасаар нойроо хугасласан юм даа... Хүмүүсийн менталитетэд юугаар тэгтлээ нөлөөлсөн нь л сонин байна даа...

Хадууралын эхнийх нь

Зө, ингээд би гэдэг хүн хүмүүсийг дуурайж blog гээчийг хөтлөхөөр зориг шулуудваа. Нэр оноох гэсэн чинь хирэндээ л эргүүтэж байж өөртөө гайгүй тохирох юм уу гэж бодоод хадуурал гэчихлээ. Ядаж байхад кириллээр үсэг өрөөгүй удсаныг хэлэх үү, энэ laptop гээч дээр нь үсэгээ наагаагүйг хэлэх үү, яст мэлхийн хурдаар дээрх хоёр өгүүлбэрийг цохлоо, цохох гэж сохолзож байх хоорондоо угийн жоохон уймраагийн гайгаар хамаг бичье гэж бодож байсанаа мартчихдагийн байна. За яах вэ, намайг унших амитан Огоогоос өөр байхгүй юм чинь бүүр боломгүй санагдаад унавал сайхан гээч нь латин үсгээр галиглана даа, сураагүй юм биш.
Гэснээс, бид уул нь, хэнээс ч дутахгүй өөрийн гэсэн хэл соёлтой л хүмүүс сэн, яахлээрээ хаа байсан латин үсэгээр орчин цагийн амьдралын амин дэм болсон мэдээллийг солилцдог байна? Над мэтийн залхуу, хэнэггүй нөхдүүд л үсэг хайж хадуурхаас залхуурсандаа л галигласаар байгаад ийм зуршил тогтсон байх даа... Хэзээ ч билээ нэг сонин дээрээс галиглахыг албан ёсны зүйлд тооцъё ч бил үү, нэг л утгагүй зүйл хэлэлцэгдэж байгааг уншсан санагдана. Уншаагүй зүүдэлсэн л байгаасай, тэрхэн үедээ их л эгдүүрхэж дургүй хүрч байсан санагдахийм, зүүдэндээ л уурссан байгаасай гэсэн... Гэх мэтчилэнгийн мань шиг юмыг бол чи илүү ш дээ, шал дэмий юманд санаагаа зовоож байхын гэж хэлхээр зүйлүүд зөндөө л харагдах юм даа. Ялангуяа ойрийн долоон жил нутагтаа очоод удаж үзээгүйгээрээ 3 долоо хоноотохсон чинь өнөө илүү зан чинь улам хөдлөөд, ашигт малтмалаас эхлээд хадгаламж банкны асуудал хүртэл долоон жорын юм бодогдож уур хүрээд болхоон байсан. Мань шиг юм нь очоод л хэдхэн хоноод ингэж байгаа юм чинь байнга дотор нь аж төрж, орой болгоны мэдээгээр дандаа олиггүй юмаар бөмбөгдүүлж суугаа ээж аавын маань нерв яаж ч амарч, яаж ч эрүүл байна даа... Зарим хүмүүс бол бүүр дөжирсөн шинжтэй байх юм аа... Бараг л тэр нь өөрт нь амар биз дээ.
За жоохон хадуурчихлаа, дараа л үргэлжлүүлье дээ. Хүмүүс ч их л гоё гоё юм, хэрэгтэй хэрэгтэй юм бичих юм, би нь харин хааяа хааяа дотроо уудлаж байх зорилготой шахуу энэ blog гээчийг нээлээ. Буруу яриад, хэт хадуураад байвал залруулаад өгөөрэй, хар битгий санаарай гэж...