Tuesday, August 14, 2007

Корсик






Наполеон Бонапартын төрсөн нутаг болох газар дундын тэнгисийн арал Корсикт(3350sq.miles) ирээд хоёр долоо хоног гаруй боллоо. Өндөр уулсаар хүрээлүүлсэн үзэсгэлэнт энэ арал 1768 оноос Францын нэгэн хэсэг болон нэгджээ. Хэл соёл нь он удаан жилийн туршид уусан саармагжсаар ирсэн хэдий ч уугуул иргэд нь Корсикоороо ярихыг эрхэмлэдэг нэлээн нутгархуу үзэлтэй ард түмэн байх аж. Тэднийг алдаршуулсан зүйлсийн нэг нь бол Корсикийн тонгорог хутга, мөн өшөө авах буюу vendetta. Эртний түүх соёлын гэрч болсон балгас хэрэмээр хүрээлүүлсэн Bonnifaccio хотоос жуулчидын хөл тасрадаггүй бололтой. Roman Republic,Byzantine Empire, Genova, France гэх мэт улсууд байнга энэ үзэсгэлэнт аралыг эзэгнэхийг завдаж байсан боловч эрэг хэсгийн газраас хэтэрч байгаагүй аж. Учир нь аралын төв хэсэгт орших өндөр ууланд гарч бүгсэн уугуул иргэдийг олж чаддаггүй байсан гэнэ.





4 comments:

БЭ said...

yooo, yun goy yin, saihan amraad irjee, saihan amraad sain biee tordooroi doo, ee dee ene gam gedeg yum n uu.

ZAYA said...

Saihan tuuhtei gazraar ayalaad goyo zurag tavisan ba tee.
Biye sain bodooroi.

Anonymous said...

Corse үнэхээр сайхан газар шүү. гэм нь даанч халуун юм билээ. bonifaccio, piana, bastia, porto-veccio гэдэг газаруудыг үзэж байсан. их таалагдсан. ийм сайхан зураг тавьж дурсамж сэргээсэнд баярлалаа.

Anonymous said...

goe zuragnuud bna a, gazariin saihniig olood amidarch bgaan bna. Monte-Kristo gun deer gardag sh dee. Unench zarts ni korsic hun bsan geel... tegeed vangiin procuror-s oshoogoo avah geel..
chi yagaad shineer yum bichihgui bgaan be. Huleej l gaa shuu.

Unshigchaas ni. :)