Wednesday, August 15, 2007





Өглөө бүр бид гурав нар гарахыг далайн эрэг дээрээс хардаг, өглөө бүр миний охин 5 цагт сэрдэг :(.

Tuesday, August 14, 2007

Корсик






Наполеон Бонапартын төрсөн нутаг болох газар дундын тэнгисийн арал Корсикт(3350sq.miles) ирээд хоёр долоо хоног гаруй боллоо. Өндөр уулсаар хүрээлүүлсэн үзэсгэлэнт энэ арал 1768 оноос Францын нэгэн хэсэг болон нэгджээ. Хэл соёл нь он удаан жилийн туршид уусан саармагжсаар ирсэн хэдий ч уугуул иргэд нь Корсикоороо ярихыг эрхэмлэдэг нэлээн нутгархуу үзэлтэй ард түмэн байх аж. Тэднийг алдаршуулсан зүйлсийн нэг нь бол Корсикийн тонгорог хутга, мөн өшөө авах буюу vendetta. Эртний түүх соёлын гэрч болсон балгас хэрэмээр хүрээлүүлсэн Bonnifaccio хотоос жуулчидын хөл тасрадаггүй бололтой. Roman Republic,Byzantine Empire, Genova, France гэх мэт улсууд байнга энэ үзэсгэлэнт аралыг эзэгнэхийг завдаж байсан боловч эрэг хэсгийн газраас хэтэрч байгаагүй аж. Учир нь аралын төв хэсэгт орших өндөр ууланд гарч бүгсэн уугуул иргэдийг олж чаддаггүй байсан гэнэ.





Sunday, August 12, 2007

Нүүгээд ирчихлээ



За, ингээд хоёр сар гаруй таг алга болсондоо хүлцэл өчөөд юуны түрүүнд охинтой болсонд минь баяр хүргэсэн найзууддаа баярлаалаа гэж 3 биенийхээ өмнөөс хэлье. Охин маань овоо болж бид хоёр ч монголдоо очиж ээж аавтайгаа сайхан амраад, 7 жил амьдарсан нутгийн буйр сэлгэн нүүх гэж хөөрхөн сандарч, нялх хүүхэдтэй бид гуравтаа л ахадсан том нүүдэл хийгээд одоо нэг түр ч болов суурьших газраа ирээд төвхнөх аядаад байж байна даа.Ирсэн газрын сонин содонг тэгэж байгаад нэг бичнэ!
Хүний ээж болно гэдэг үнэхээр сонин үзэгдэл юм аа, нөгөө айхтар нойрондоо харамч барагтай л бол сэрдэггүй хүн чинь хүүхдээ жоохон л чимээ гаргахад үл үзэгдэх арван таван толгойт атгаалжин хар мангас үрийн минь дэргэд ирчихсэн аятай л дороо босоод ирэх юм аа:)
Амласан ёсоороо охинийхоо зургийг орууллаа. Наддаа л сарнай!!!