Wednesday, March 18, 2009

Хүйсний ялгаа, тогломын сонголт


Эрэгтэй хүүхдүүд машинаар, охидууд хүүхэлдэйгээр тоглох дуртайг хүн бүр мэднэ.
Атланта хотын бич судлалын хүрээлэнгийн судлаач Ким Валлен уг үзэгдэлд биологийн суурь үндэс байгаа эсэхийг мэдэхийн үндсэн дээр насанд хүрээгүй, хүний нийгмийн ямар нэгэн нөлөөллөөс тасархай хэсэг сармагчинд хүүхэлдэй, чихмэл тоглоом болон машин, дугуй зэргийг өгч ажиглалт явуулхад бүх эрэгчин сармагчин машин, дугуйг сонгон удтал тоглож байсан бол эмэгчин нь аль алинаар нь сонирхон тоглож байжээ. Мэдээж уг ажиглалтнаас ямар нэгэн дүгнэлт гаргах нь гэнэн хэдий ч гагцхүү аав ээжийн үүрэг, зар сурталчилгаа гэх мэт нийгмийн нөлөөлөлийн дор хүүхдүүд тогломоо сонгодог гэх үзэлийг ганхааж байна.