Уур хүрээд байна!!
Гэдсэндээ түүртээд унтаж хэвтэхэд хүртэл тээглээд уур хүрээд байна ш дээ! Ядаж байхад гадаа халуун болоод унтах гэхлээр л би гэдэг амьтан уснаас нь гаргаад хаяачихсан загас шиг л амь тэмцчих юм... Хажуудахь маань хирэндээ л нүдээ тэвхдэх нь халаг болж нуруу нугалам илж дарж өгч байгаад тэр чигээрээ тасрахийн! Тасрах тасрахдаа хөнжилөө нөмөрч ирээд л үү, биенд юм хүрхээр л халуу оргиод уур хүрээд байхад яаж чаддаг байна! За тэгээд, шалтаг мундахгүй ээ, гудамжны нөгөө талд барьж байгаа барилгийнхан шөнөжин ажиллачих юм аа, уур хүрмээрээ уур хүрмээр! Урд шөнө золтой л цагдаа дуудчихсангүй, дуудлаа ч өнөөдүүл нь тоохгүй л дээ, барилга дээр тод улаан лозун татаад дээр нь "төвөг учируулж байгааг ойлгон өршөөнө үү" гэх ухааны юм биччихсэн байгаа юм чинь.Ойлгож өршөөмөөргүй санагдаад, унтмаар санагдаад байвал яах уу гээд л хэрүүл хиймээр бодогдоод урд шөнө хичнээн зовж байж нэг юм унтваа! Сүүлдээ санаа амарсөөн, тагтныхаа аман дээр даавуу дэвсээд газар унтсан чинь хичнээн сайхан байваа!
Уур хүрээд байна!!
Arcelor Mittal гээч дэлхийн төмөрлөгийн үйлдвэрлэлийн хамгийн том компани, дээрээс нь дөрөвт ордог уул уурхайн эзэмшигч, энэ акул компаний акул дарга нарын нэг нь Монгол явах гэж байгаа гэвш!! Уур хүрээд байна ш дээ... Зорилго тодорхой, манай хэдэн дарга нарт жоохон юм атгуулаад, газарыг маань онгичих гэж байгаан, уул нь тэртэй тэргүй л онгичуулаад байгаа юм чинь томоохон компани байвал эргээд нэрээ бодсондоо ч тэгдэг юм уу, татвар бага төлөх нэг арга нь ч байдаг юм уу, ядаж л нөхөн сэргээх ажил зохиогоод, үгүйдээ л тусламжийн хүрээ энэ тэр нь арай л өөр байдаг юм шиг... Гэхдээ энэ том компани газар ухахаараа юу ч үгүй л ухдаг сурагтай байсан. Яалтай билээ, яаж ч чадахгүй уур хүрээд байна аа!
Уур хүрээд байна!!!
Гэртээ харимаар санагдаад, сайхан агаарт гармаар санагдаад, тэнүүлчин, нүүдэлчин цус нь булгилаад байхад удахгүй төрөх гэж байгаа гээд хаашаа ч явж болохгүй гэчихлээр торонд хийчихсэн амьтан шиг бодогдоод уур хүрээд байна ш дээ!!!
Wednesday, May 9, 2007
Subscribe to:
Posts (Atom)