Wednesday, January 30, 2008
Гэрээ санаад байх юм...
Гэрээ санаад байх юм, зөнөж байгаа юм бол уу... Хар багадаа гэрээсээ холдохдоо ингэж санаагүй дээ... Бодвол сургуулиа төгсчихөөд л гэртээ харьчих юм чинь гэж бодож байсан болхоор арай дээр байсан юм бол уу даа... Одоо болхоор би ингээд л гэр орон, аав ээжээсээ хол амьдрах нь гэсэн бодол байнга л толгойд эргэлдээтэй байдаг болж... тэгэх тусам нь гэрээ санаад л, харьчих юмсан, охиноо аваад л ээждээ нэг л өдөр хэлэхгүй яваад оччих юмсан гэж бодогдоод байдаг болж... Ханийн минь заяа гомдох байгаадаа, юугаар ч дутаахгүй, аль болох сайхан байлгах гээд л зүтгээд байх тусам нь би гэрээ санаад байх юм... Өчигдөр энэ дууг сонсож уйлж нэг сэтгэл онгойлоо:
Friday, January 25, 2008
Охин маань том болж байнааа... Энэ хэдэн сар хийсэн ажил гэвэл охинийхоо өсөж буйг, өдрөөс өдөрт шинэ зан сурч байгааг нь л гайхах шив дээ. Одоо миний охин найман сартай, мөлхөж сурч байна, аягаар юм ууж, хоол нэхэж, бүжиглэж(хөгжим дугархаар л толгойгоо сэгсрээд, хөлөө дэвслээд баярлаад унадагийн), унтахаа болхоор ббббүүвэээй гэж уйлж, ганцаараа шөнөжин унтдаг(хахат яг ш дээ ээжээ гэж бодож байгаа энэ) болж байна гээд л зөндөө зөндөө өөрчлөгдөж байна... Эхний хэдэн сар шинэ газар, бас маамуу охиндоо дасах гэж, бас бичиг цаасны ажилаас авхуулаад сандраах юм нэлээн байсан нь одоо л овоо цэгцэрч байх шиг байна. Ямартай ч хүний яриад байгааг ойлгоод, хариулаад байхаар хэлтэй болчихлоо... Одоо нэг ажилтай болчихвол ч...
Monday, December 24, 2007
ANJELIKA VARUM-OSENNI JAZZ
Ирж буй шинэ оноо амжилт бүтээлээр дүүрэн угтаарай!!!
Хадуураад ямар ч хамаагүй дуу тавилаа.
Tuesday, August 14, 2007
Корсик

Наполеон Бонапартын төрсөн нутаг болох газар дундын тэнгисийн арал Корсикт(3350sq.miles) ирээд хоёр долоо хоног гаруй боллоо. Өндөр уулсаар хүрээлүүлсэн үзэсгэлэнт энэ арал 1768 оноос Францын нэгэн хэсэг болон нэгджээ. Хэл соёл нь он удаан жилийн туршид уусан саармагжсаар ирсэн хэдий ч уугуул иргэд нь Корсикоороо ярихыг эрхэмлэдэг нэлээн нутгархуу үзэлтэй ард түмэн байх аж. Тэднийг алдаршуулсан зүйлсийн нэг нь бол Корсикийн тонгорог хутга, мөн өшөө авах буюу vendetta. Эртний түүх соёлын гэрч болсон балгас хэрэмээр хүрээлүүлсэн Bonnifaccio хотоос жуулчидын хөл тасрадаггүй бололтой. Roman Republic,Byzantine Empire, Genova, France гэх мэт улсууд байнга энэ үзэсгэлэнт аралыг эзэгнэхийг завдаж байсан боловч эрэг хэсгийн газраас хэтэрч байгаагүй аж. Учир нь аралын төв хэсэгт орших өндөр ууланд гарч бүгсэн уугуул иргэдийг олж чаддаггүй байсан гэнэ.
Sunday, August 12, 2007
Нүүгээд ирчихлээ
За, ингээд хоёр сар гаруй таг алга болсондоо хүлцэл өчөөд юуны түрүүнд охинтой болсонд минь баяр хүргэсэн найзууддаа баярлаалаа гэж 3 биенийхээ өмнөөс хэлье. Охин маань овоо болж бид хоёр ч монголдоо очиж ээж аавтайгаа сайхан амраад, 7 жил амьдарсан нутгийн буйр сэлгэн нүүх гэж хөөрхөн сандарч, нялх хүүхэдтэй бид гуравтаа л ахадсан том нүүдэл хийгээд одоо нэг түр ч болов суурьших газраа ирээд төвхнөх аядаад байж байна даа.Ирсэн газрын сонин содонг тэгэж байгаад нэг бичнэ!
Хүний ээж болно гэдэг үнэхээр сонин үзэгдэл юм аа, нөгөө айхтар нойрондоо харамч барагтай л бол сэрдэггүй хүн чинь хүүхдээ жоохон л чимээ гаргахад үл үзэгдэх арван таван толгойт атгаалжин хар мангас үрийн минь дэргэд ирчихсэн аятай л дороо босоод ирэх юм аа:)
Амласан ёсоороо охинийхоо зургийг орууллаа. Наддаа л сарнай!!!
Friday, June 1, 2007
Эх Үрсийн Баярын Мэнд Хүргэе!!!
Бичлэг нэмэлгүй нэлээд удчиж, сониноос гэвэл маамуу охинтой болсон. Жоохон хүн төрхтөй болхоор нь зургийг нь тавина. Харин өнөөдөр бүх эхчүүд болон бүх хүүхдүүддээ эх үрсийн баярын мэндийг дэвшүүлэх гэсэн юм. Ээж болох чинь их сонин юм байна. Дараа тэгэж байгаад энэ талаар бичнэ:)
Subscribe to:
Posts (Atom)