Ирж буй шинэ оноо амжилт бүтээлээр дүүрэн угтаарай!!!
Хадуураад ямар ч хамаагүй дуу тавилаа.
Monday, December 24, 2007
ANJELIKA VARUM-OSENNI JAZZ
Tuesday, August 14, 2007
Корсик

Наполеон Бонапартын төрсөн нутаг болох газар дундын тэнгисийн арал Корсикт(3350sq.miles) ирээд хоёр долоо хоног гаруй боллоо. Өндөр уулсаар хүрээлүүлсэн үзэсгэлэнт энэ арал 1768 оноос Францын нэгэн хэсэг болон нэгджээ. Хэл соёл нь он удаан жилийн туршид уусан саармагжсаар ирсэн хэдий ч уугуул иргэд нь Корсикоороо ярихыг эрхэмлэдэг нэлээн нутгархуу үзэлтэй ард түмэн байх аж. Тэднийг алдаршуулсан зүйлсийн нэг нь бол Корсикийн тонгорог хутга, мөн өшөө авах буюу vendetta. Эртний түүх соёлын гэрч болсон балгас хэрэмээр хүрээлүүлсэн Bonnifaccio хотоос жуулчидын хөл тасрадаггүй бололтой. Roman Republic,Byzantine Empire, Genova, France гэх мэт улсууд байнга энэ үзэсгэлэнт аралыг эзэгнэхийг завдаж байсан боловч эрэг хэсгийн газраас хэтэрч байгаагүй аж. Учир нь аралын төв хэсэгт орших өндөр ууланд гарч бүгсэн уугуул иргэдийг олж чаддаггүй байсан гэнэ.
Sunday, August 12, 2007
Нүүгээд ирчихлээ
За, ингээд хоёр сар гаруй таг алга болсондоо хүлцэл өчөөд юуны түрүүнд охинтой болсонд минь баяр хүргэсэн найзууддаа баярлаалаа гэж 3 биенийхээ өмнөөс хэлье. Охин маань овоо болж бид хоёр ч монголдоо очиж ээж аавтайгаа сайхан амраад, 7 жил амьдарсан нутгийн буйр сэлгэн нүүх гэж хөөрхөн сандарч, нялх хүүхэдтэй бид гуравтаа л ахадсан том нүүдэл хийгээд одоо нэг түр ч болов суурьших газраа ирээд төвхнөх аядаад байж байна даа.Ирсэн газрын сонин содонг тэгэж байгаад нэг бичнэ!
Хүний ээж болно гэдэг үнэхээр сонин үзэгдэл юм аа, нөгөө айхтар нойрондоо харамч барагтай л бол сэрдэггүй хүн чинь хүүхдээ жоохон л чимээ гаргахад үл үзэгдэх арван таван толгойт атгаалжин хар мангас үрийн минь дэргэд ирчихсэн аятай л дороо босоод ирэх юм аа:)
Амласан ёсоороо охинийхоо зургийг орууллаа. Наддаа л сарнай!!!
Friday, June 1, 2007
Эх Үрсийн Баярын Мэнд Хүргэе!!!
Бичлэг нэмэлгүй нэлээд удчиж, сониноос гэвэл маамуу охинтой болсон. Жоохон хүн төрхтөй болхоор нь зургийг нь тавина. Харин өнөөдөр бүх эхчүүд болон бүх хүүхдүүддээ эх үрсийн баярын мэндийг дэвшүүлэх гэсэн юм. Ээж болох чинь их сонин юм байна. Дараа тэгэж байгаад энэ талаар бичнэ:)
Wednesday, May 9, 2007
Уур хүрээд байнаааааааааа
Уур хүрээд байна!!
Гэдсэндээ түүртээд унтаж хэвтэхэд хүртэл тээглээд уур хүрээд байна ш дээ! Ядаж байхад гадаа халуун болоод унтах гэхлээр л би гэдэг амьтан уснаас нь гаргаад хаяачихсан загас шиг л амь тэмцчих юм... Хажуудахь маань хирэндээ л нүдээ тэвхдэх нь халаг болж нуруу нугалам илж дарж өгч байгаад тэр чигээрээ тасрахийн! Тасрах тасрахдаа хөнжилөө нөмөрч ирээд л үү, биенд юм хүрхээр л халуу оргиод уур хүрээд байхад яаж чаддаг байна! За тэгээд, шалтаг мундахгүй ээ, гудамжны нөгөө талд барьж байгаа барилгийнхан шөнөжин ажиллачих юм аа, уур хүрмээрээ уур хүрмээр! Урд шөнө золтой л цагдаа дуудчихсангүй, дуудлаа ч өнөөдүүл нь тоохгүй л дээ, барилга дээр тод улаан лозун татаад дээр нь "төвөг учируулж байгааг ойлгон өршөөнө үү" гэх ухааны юм биччихсэн байгаа юм чинь.Ойлгож өршөөмөөргүй санагдаад, унтмаар санагдаад байвал яах уу гээд л хэрүүл хиймээр бодогдоод урд шөнө хичнээн зовж байж нэг юм унтваа! Сүүлдээ санаа амарсөөн, тагтныхаа аман дээр даавуу дэвсээд газар унтсан чинь хичнээн сайхан байваа!
Уур хүрээд байна!!
Arcelor Mittal гээч дэлхийн төмөрлөгийн үйлдвэрлэлийн хамгийн том компани, дээрээс нь дөрөвт ордог уул уурхайн эзэмшигч, энэ акул компаний акул дарга нарын нэг нь Монгол явах гэж байгаа гэвш!! Уур хүрээд байна ш дээ... Зорилго тодорхой, манай хэдэн дарга нарт жоохон юм атгуулаад, газарыг маань онгичих гэж байгаан, уул нь тэртэй тэргүй л онгичуулаад байгаа юм чинь томоохон компани байвал эргээд нэрээ бодсондоо ч тэгдэг юм уу, татвар бага төлөх нэг арга нь ч байдаг юм уу, ядаж л нөхөн сэргээх ажил зохиогоод, үгүйдээ л тусламжийн хүрээ энэ тэр нь арай л өөр байдаг юм шиг... Гэхдээ энэ том компани газар ухахаараа юу ч үгүй л ухдаг сурагтай байсан. Яалтай билээ, яаж ч чадахгүй уур хүрээд байна аа!
Уур хүрээд байна!!!
Гэртээ харимаар санагдаад, сайхан агаарт гармаар санагдаад, тэнүүлчин, нүүдэлчин цус нь булгилаад байхад удахгүй төрөх гэж байгаа гээд хаашаа ч явж болохгүй гэчихлээр торонд хийчихсэн амьтан шиг бодогдоод уур хүрээд байна ш дээ!!!

Thursday, April 26, 2007
Ээж
Ээж маань түрүүчийн тав дахь өдөр энд ажилаа далимдуулан ирж миний нар гарав. Хэдэн өдөр гадуур дагуулж гарч эрхэлсээр энэ гурав дахид буцах болтол хоёрдохь өдрийн оройноос эхлээд өвдөж эхэлдгиймдаа. Ээжийн буцахийг болиулаад л, өчигдөр өглөө эмнэлэг дээр очтол биш байна, хоёрын хооронд дуншиж байж чамайг ядраах нь гээд эмчилгээ хийгээд таг хэвтүүлчихдэг байна ш дээ, ээж байгаа учираас хэвтэж байх ч сайхан байна өө, эрхэлээд л, гоё гоё хоол хийлгэж идээд л... харин мах иддэггүй юм байна гэж сайн загнуулж байх шиг байна, яаж ийм юм идхээр чинь бие чинь тэнхэрдэгийн гээд л... Ээжтэйгээ байх сайхан байна аа, даан ч ээж гэр рүүгээ яараад, Огоо хүү минь ганцаараа байгаат хоол ундгүй хэцүүдэж байгаа энэ тэрээ гээд зөнөсөн хар юманд санаа зовоод байна гээд байхийн, сонин юм аа... Тэр одоо яав л гэж дээ, хэхэ, гэхдээ хөөрхий ээжид минь бол нялхаараа л амьтан харагдаад байдаг юм шиг байна, бодхоор Огоо өлгийтөй, нээх урт юм, ядаж байхад сахалтай шүү, нүдэнд харагдаад инээд хүрээд байхийн, хаха! Өчигдөр яав, жоохон чааталчихаад л, эвий миний яадаг яадаг нялх хүү гээд байхийн, огоо одоо ичмээрийн. Хүний эх хүн гэж! Намайг байхгүй байхад бас л ялгаагүй ингээд л санаа нь зовдог байх даа хөөрхий. Нэг биеийг чинь хичнээн ч хувааж, хичнээн ч хүнд санаагаа зовоох юм билээ дээ! Бас хажуугаар нь тасгийнхаа өвчтөнүүдэд санаа зовоод байх шиг байгаан шүү... Бид тэгхэд барагтай бол ээж надаа санаа нь зовж байгаа даа гэж боддоггүй дээ, болдог бол хүмүүсээ ээжтэйгээ ойр ойрхон утсаар яриад санааг нь нэг амраачиж байгаарай!
Subscribe to:
Posts (Atom)